Түргэний машины ослоор эмнэлэгт хүргэгдэж ирсэн хоёр хүүхдийн биеийн байдал хүнд байна

3-р сарын 13, 2025 - 08:26
16 цагийн өмнө
 0  47
Түргэний машины ослоор эмнэлэгт хүргэгдэж ирсэн хоёр хүүхдийн биеийн байдал хүнд байна

Төв аймгийн Өндөрширээт сумын нутаг дэвсгэрт байх Талын уул гэх газар буюу Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн авто замын 170 дахь км-ийн ойролцоо Toyota Hiace маркийн түргэний машин Улаанбаатараас Завхан аймгийн чиглэлд зорчиж явсан Kia Grandbird маркийн том оврын автобустай мөргөлдсөн харамсалтай осол гарч, түргэний автомашинд явсан жолооч, эмч, өвчтөн нарын 6 хүн газар дээрээ нас барсан талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. Ослын улмаас түргэний машинд сууж явсан 6 хүн газар дээрээ нас барж, 2 хүүхэд ГССҮТ-д хүргэгдсэн юм.

Эмнэлэгт хүргэгдэж ирсэн хоёр хүүхдийн биеийн байдлын талаар эх сурвалжаас тодруулахад "Хүүхдүүдийн биеийн байдал хүнд, эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байна. Нэг нь ухаангүй байгаа. Шаардлагатай бүх эмчилгээг хийж байна. Үүнээс илүү дэлгэрэнгүй мэдээллийг өгөх боломжгүй гэв.

Share:
47

like

dislike

love

funny

angry

sad

wow