Эл өдөр дээдсээс халамж хүсэх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн

3-р сарын 13, 2025 - 07:17
1 өдрийн өмнө
 0  15
Эл өдөр  дээдсээс халамж хүсэх,  өр барагдуулах, гэр бүрэхэд сайн

Аргын тооллын гуравдугаар сарын 13, Бархасбадь гараг. Билгийн тооллын 14, Бага морь одтой, цагаагчин могой өдөр. Өдрийн наран 07:09 цагт мандан, 18:54 цагт жаргана. Тухайн өдөр тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба луу, хонь, нохой, үхэр жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын авшиг авах, шинэ гэр ба байр авах, сүм дуганыг сэргээх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна.

Share:
15

like

dislike

love

funny

angry

sad

wow