ЗГ: Гадаад болон дотоодод Тусгай үүрэг гүйцэтгэгч элчин сайдаар С.Баяр, С.Батболд, М.Энхболд тэргүүтэй найман хүнийг томилох үүрэг өгчээ

3-р сарын 12, 2025 - 19:18
5 цагийн өмнө
 0  50
ЗГ: Гадаад болон дотоодод Тусгай үүрэг гүйцэтгэгч элчин сайдаар С.Баяр, С.Батболд, М.Энхболд тэргүүтэй найман хүнийг томилох үүрэг өгчээ

Үе үеийн Ерөнхийлөгч, Засгийн газрын тэргүүн, УИХ-ын дарга нар мега төслүүд дээр шат дараатай тогтоол оруулж , хэлэлцүүлж батлуулж байсан туршлага бий. Тэгвэл


Л.Оюун-Эрдэнийн тэргүүлж буй хамтарсан Засгийн газраас өнөөдөр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд ажиллаж байсан Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан М.Энхсайхан, Р.Амаржаргал, С.Баяр, С.Батболд, М.Энхболд, Ж.Эрдэнэбат, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан А.Гансүх нарыг Элчин сайдаар томилохыг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт даалгажээ.

Эдгээр хүмүүс нь гадаадад Монгол Улсын төлөөлөхгүй бөгөөд Засгийн газрын хэрэгжүүлэхээр төлөвлөж буй 14 мега төслийг хэрэгжүүлэхээр дотоодод буюу Ерөнхий сайд, Засгийн газарт зөвлөж ажиллах юм. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэж,

  • Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр
  • Ерөнхий сайд асан С.Баяр
  • Ерөнхий сайд асан Р.Амаржаргал
  • Ерөнхий сайд асан С.Батболд
  • Ерөнхий сайд асан М.Энхболд
  • Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат
  • Ерөнхий сайд асан М.Энхсайхан
  • ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга асан А.Гансүх нарыг Тусгай үүрэг гүйцэтгэх элчин сайдаар томилох чиглэлийг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт даалгасан байна.

"Өөрсөдтэй нь зөвшилцсөний дагуу" хэмээн Засгийн газраас тодотгожээ. Тэд Монгол Улсын хөгжлийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлэх, Засгийн газрын 2024-2028 оны уйл ажиллагааны хөтөлбөрт туссан мега төсөл, арга хэмжээг үр дүнтэй хэрэгжүүлэх, энэ чиглэлээр гадаад хамтын ажиллагааг нэмэгдүүлэх чиглэлд ажиллах аж.

Share:
50

like

dislike

love

funny

angry

sad

wow