Өвлийн наадмаас Монгол Улс анхны медалиа авлаа

Италийн Турин хотноо болж буй Тусгай олимпоос Монгол Улс анхны медалиа авлаа. Снөүбордын Giant Slalom төрөлд өрсөлдсөн А.Алтан-Очир хүрэл медаль хүртсэн бол М.Энхзаяа 4-р байранд орлоо. Снөүбордын тамирчид маргаашаас дахин хоёр төрөлд өрсөлдөнө.
Дөрвөн жил тутам зохион байгуулдаг тусгай олимпын наадамд манай 24 тамирчин уулын цана, гүйлтийн цана, снөүборд, цасны гуталтай гүйлт, бүжиг, бөмбөгтэй заалны хоккейн төрлөөр оролцож байна.






