Түргэний автомашин осолдож жолоочийн хамт буюу нийт 6 хүн нас барж, 2 хүүхэд гэмтжээ

3-р сарын 12, 2025 - 12:19
7 цагийн өмнө
 0  219
Түргэний автомашин осолдож жолоочийн хамт буюу нийт 6 хүн нас барж, 2 хүүхэд гэмтжээ

Цагдаагийн байгууллагад өчигдөр буюу энэ сарын 11-ний 19.00 цагийн орчимд Төв аймгийн Өндөрширээт сумын Талын-Уул гэх газарт "Автомашинууд мөргөлдөж, хүн нас барсан байна” гэсэн дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.


Урьдчилсан байдлаар Төв аймгийн Өндөрширээт сумын нутаг дэвсгэрт байх Талын уул гэх газар буюу Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн авто замын 170 дахь км-ийн ойролцоо Toyota Hiace маркийн автомашины жолооч Э нь Улаанбаатараас Завхан аймгийн чиглэлд зорчиж явсан Kia Grandbird маркийн том оврын автобустай мөргөлдсөн байна.

Ослын улмаас Toyota Hiace маркийн түргэний автомашинд зорчиж явсан 5 хүн, жолоочийн хамт буюу нийт 6 хүн нас барж, 2 хүүхэд гэмтсэн ослыг Төв аймгийн цагдаагийн газар шалгаж байна.


Share:
219

like

dislike

love

funny

angry

sad

wow