Ногоон автобусны хэрэг: Ж. Сүхбаатар  сайд автобустай холбоотой  асуудал гаргаж, санхүүжилт зогсоож болохгүй гэдэг байдлаар надад байнга шахалт үзүүлж ирсэн

3-р сарын 11, 2025 - 18:20
17 цагийн өмнө
 0  61
Ногоон автобусны хэрэг: Ж. Сүхбаатар  сайд автобустай холбоотой  асуудал гаргаж, санхүүжилт зогсоож болохгүй гэдэг байдлаар надад байнга шахалт үзүүлж ирсэн

Нийтийн тээврийн газрын дарга асан С.Жавхлантбаатар нь хоёр хоногийн зайтай дөрвөн удаа мэдүүлэг өгсөн. Ингэхдээ эхний гурван мэдүүлэгт мөрдөн байцаагчдад, Ж.Сүхбаатар сайд юу ч мэдээгүй. Эхлээд ирсэн 20 автобус техникийн шаардлага хангахгүй байгаа талаар түүнд хэлээгүй гэж мэдүүлсэн байдаг. Харин дөрөв дахь удаагийн мэдүүлгээ ийнхүү өөрчилсөн байна. Тэрбээр "Би бодож үзээд  мэдүүлгээ өөрчилж, үнэнээр нь өгөхөөр шийдсэн. Ж. Сүхбаатар  сайд автобустай холбоотой  асуудал гаргаж, санхүүжилт зогсоож болохгүй гэдэг байдлаар надад байнга шахалт үзүүлж ирсэн" хэмээжээ. 

 Ногоон автобусны хэрэгт холбогдон цагдаагийн байгууллагаас нэгжлэг хийх явцад Нийтийн тээврийн газрын дарга асан С.Жавхлантбаатар нь өөрийгөө хутгалан гэмтээж байсан юм.

Share:
61

like

dislike

love

funny

angry

sad

wow