Он гарсаар менингококкт халдварын хоёр дахь тохиолдол бүртгэгдлээ

Менингококкт халдварын нэг тохиолдол 2025 оны гуравдугаар сарын 10-ны өдөр лабораториор батлагдаж, он гарсаар хоёр дахь тохиолдол бүртгэгдлээ. Эдгээр тохиолдлууд нь бага насны хүүхдүүд байгаа талаар ХӨСҮТ-өөс мэдээллээ. Менингококкт халдвар бүх насныхан дунд бүртгэгддэг боловч 5 хүртэлх насны хүүхдүүд илүү өртөмхий, богино хугацаанд хүндрэх эрсдэлтэй байдаг.
Иймд эцэг, эх, асран хамгаалагч та бүхэн хүүхдийнхээ дархлааг дэмжин, халдвараас сэргийлэх талаар өгч буй мэргэжлийн байгууллагын зөвлөмжийг мөрдөж, халдварын шинж тэмдэг илэрвэл нэн даруй эрүүл мэндийн байгууллагад хандахыг зөвлөжээ.






