''The MongolZ'' $400,000-ын шагналын сантай тэмцээний шөвгийн наймд шалгарлаа

Цахим спортын "Counter Strike 2" тоглоомын "ESL Pro League Season 21" тэмцээн Шведийн Стокхольм хотод хоёрдугаар шатны тоглолтуудаар үргэлжилж байна.
$400,000 (1.3 тэрбум төгрөг) шагналын сантай тэмцээний хоёрдугаар шатанд шууд уригдсан Монголын "The MongolZ" баг өнөөдөр дөрөв дэх тоглолтоо Францын "3DMAX" багтай хийж 2-0 (Dust II 13-4, Ancient 13-7) харьцаагаар хожлоо.
Тоглолтод Мөнхболдын "Senzu" Азбаяр 109.3 ADR (Average Damage per Round), +20 frag, 1.66 Rating үзүүлэлтээр багаа тэргүүлэв.
Ийнхүү The MongolZ 3-1 амжилттайгаар шигшээ (Playoffs) шатанд шалгарсан бол францын баг 2-2 амжилттайгаар шигшээ шатны сүүлийн эрхийн төлөө өнөөдөр орой тоглохоор болов.






