''Тесла'' гар утас дэлхийн аль ч цэгээс интернэтэд холбогдож, ухаалаг утасны салбарт шинэ эргэлт авчирна
“Tesla Model Pi” нэртэй энэхүү шинэ загварын ухаалаг утас нь "Tesla"-гийн инженерчлэл, шинэлэг технологийг хослуулсан, ирээдүйн зах зээлд чухал нөлөө үзүүлэх бүтээгдэхүүн гэнэ. "SpaceX" компанийн "Starlink" хиймэл дагуулын сүлжээг ашиглан дэлхийн аль ч цэгээс интернэтэд холбогдох боломжтой юм байна.
"Tesla" утсыг хаана ч байсан, өндөр хурдны интернеттэй холбогдох давуу талыг олгоно. Мөн нарны энергиэр цэнэглэх системтэй гэх мэдээлэл байна. Ухаалаг утасны салбарт тэдний утас шинэ эргэлт авчирах бололтой.
Түүнчлэн "Tesla Model Pi" нь "Neuralink" компанийн хөгжүүлж буй тархины интерфэйс технологийг дэмжих боломжтой гэж таамаглаж байгаа бөгөөд энэ нь ирээдүйд хүний тархи, гар утсыг хооронд нь шууд холбох шинэ үеийг эхлүүлэх бололтой.