Луу жилийн анхны барилдаанд аймгийн начин Б.Бат-Эрдэнэ түрүүллээ
Дорнод аймгийн Булган сумын нэрэмжит аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн барилдаан болоход Булган аймгийн Сайхан сумын харьяат, аймгийн начин Б.Бат-Эрдэнэ түрүүлж, аймгийн арслан М.Еркебулан үзүүрлэжээ. Их шөвөгт аймгийн харцага Б.Ганзолбоо, аймгийн заан Ж.Хатанзоригт нар шалгарав. Луу жилийн анхны барилдаанд аймгийн арслан цолтой 57 бөх барилдсан бөгөөд нэгийн даваанд Б.Нямсамбуу, С.Ерөөлт, Ч.Мөнхбат, Д.Ганцоож, П.Өсөхбаатар нарын 17 арслан унасан юм.