Хөвсгөл аймагт хоёр иргэн нуурын мөсөнд цөмөрч харамсалтайгаар амь эрсэджээ

Монгол орны мөсний зузаан өмнөх жилүүдээс 5-10 см нимгэн байгаа. Өөрөөр хэлбэл, хүн мал амьтан явах, тээвэрлэхэд эрсдэх эрсдэл өндөр байгаа. Хамгийн сүүлд, уржигдар Хөвсгөл аймагт хоёр иргэн нуурын мөсөнд цөмөрч харамсалтайгаар амь эрсэдсэн тохиолдол гарсан. Иймд нуурын мөсөн дээгүүр тээвэрлэлт хийхгүй байх, цаг хэмнэх, зам товчлохоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг мөн анхааруулж байна.






