Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Жүжигчин О.Дөлгөөнтэй холбоогүй гээд байхад хүчээр наагаад байхаар бүр хамт кофе уучихмаар санагдаад байгаа шүү дээ

Жүжигчин О.Дөлгөөнийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй холбоод удах болсон. Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ тухай анх удаа ам нээжээ. Тэрбээр "Өдрийн сонин"-нд өгсөн ярилцлагадаа ингэж хэлжээ.
Сэтгүүлч: "Жүжигчин О.Дөлгөөнтэй хамт амьдарч байгаа, ижил бүс энэ тэр гээд л итгэхгүй байхын аргагүй л мэдээлэл явах юм даа…" гэж асуухад
Тэрбээр "Намайг жүжигчин бүсгүйтэй Солонгост хурим хийсэн гэдэг...Үнэхээр үнэн бол би үнэн л гэчихнэ. Бид хоёр хамт кофе ч ууж үзээгүй хүмүүс. Надаас болж нэг хүнийг хэлмэгдүүлж гүйцэж байх шиг байна. Манай намд ч бас үзэл бодлын зөрүү бий, бий. Хааяа тэр хэсгийн төлөөлөлтэй уулзана аа. Үгүй шүү дээ гэж хэлдэг юм. Сүүлдээ үгүй ээ гээд байхад хүчээр наагаад байхаар бүр хамт кофе уучихмаар санагдаад байгаа шүү дээ"
гэжээ.






