Э.Энгүүн нь алтан медалийн эзэн боллоо
Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны, Англи хэлний гүнзгийрүүлсэн сургалттай ерөнхий боловсролын сургуулийн 5б ангийн сурагч Э.Энгүүн нь Тэшүүрийн улсын аварга шалгаруулах тэмцээнд 9-10 насны ангиллын 300м болон 500м зайд алтан медалийн эзэн болжээ.
Энэ нь Монгол Улсын рекордыг шинэчлэн тогтоосон явдал юм.
Мөн Э.Энгүүн нь байгаль хамгаалагч, Байгаль орчны гавьяат ажилтан Ж.Төмөрсүхийн зээ хүү юм байна.