Зургаан зүйл хамаг амьтны тусын тулд гэх атлаа Гандантэгчинлэн хийдийнхэн үнэ тарифаа нэмжээ

3-р сарын 7, 2025 - 15:13
2 сарын өмнө
 0  27
Зургаан зүйл хамаг амьтны тусын тулд гэх атлаа  Гандантэгчинлэн хийдийнхэн  үнэ тарифаа нэмжээ

Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн үнэ тариф нэмэгдсэн талаарх мэдээлэл олон нийтийн сүлжээнд тавигдаж иргэд бухимдалтай байна. Зарим иргэд "зургаан зүйл хамаг амьтны  тусын тулд гэсэн  худлаа нигүүлсэнгүй номлол айлддаг ч хачир дээрээ одооний лам нар авгай авч, эд хөрөнгөнд шунах болсныг  шүүмжилж байна.


Түүнчлэн  сүсэгтэн олон XVII жарны "Элдэв эрдэнэт" хэмээх модон могой жилийнхээ засал номыг шинийн 8-нд эсвэл шинийн 15-нд багтааж хийлгэхийг зорьдог. Энэ хүрээнд сар шинийн баярын өдрүүдэд сүм, хийдүүд сүсэгтэн олны хөлд дарагддаг. Гэтэл  Гандантэгчинлэн хийд үнэ тарифаа нэмж байгаа нь увайгүй явдал гэж хэлж байгаа юм.

Монголчууд өөрөөсөө нэг хоёр үеэс дээш магадгүй гурав дахь үеэсээ өөрсдийн сонголтгүйгээр ээж, аав нь шүтдэг болохоор  эцэг өвөгдөө хүндлэн дагаж мөргөж, зарим нь шүтдэггүй ч сүслэж ирсэн. Лам нарт итгэж найдхаасаа илүү засал номоо ёсыг бодон хийлгэдэг. Хэн нэг нь өвчин эмгэг тусвал лам нарт байдгаа барьдаг.  Гандангийн хурлыг дааж, хооллож хэлсэн тарифаар мөнгө өгч, унаа машинаараа авч хүргэж өгнө. Энэ бол лам нарын ид шидтэй номтойд бус иргэдийн хүндлэл, энэрэлтэйнх юм. Харин нас барсан нэгнийхээ араас 108 зул өргөх болвол цөгцийг нь ойр байгаа гандан хийдээс хоногийн тарифаар  нь мөнгө төлж авдаг. Олон хүнээс мөнгө авчихаад "Шинийн тэдэнд дотроо сүсэглээд байж бай, гэр бүлийг чинь нэрийг уншаад ном айлдана"  хэмээн хэдэн арваар нь олон хүнээс мөнгө авдаг.  Иргэд гоншигноод байдаггүй. Иргэдийн итгэл дээр тогтож байгаа болохоос Гандантэгчинлэн хийдийн уншлага номоор сэхээрч, сэрсэн хүний тухай ярьвал өөр асуудал хэмээн иргэд бухимджээ.


Хамгийн хачирхалтай  нь Гандантэгчинлэн хийдтэй сэтгүүлчид холбогдож ямар ямар үйлчилгээний үнэ нэмэгдсэн талаар тодруулахад, “Манай тариф тодорхой хэмжээгээр нэмэгдсэн. Яг ямар үйлчилгээ хэдэн төгрөгөөр нэмэгдсэн талаарх мэдээллийг одоогоор өгөх боломжгүй байна” гэсэн нь хачин. Лам нарт өл залгуулах хоол, гэгээрэлд хүрэх зам хоёроос өөр юу хэрэгтэйг олон нийт гайхаж байна.

Share:
27

like

dislike

love

funny

angry

sad

wow