''Энержи Ресурс'' компанид ашигт малтмалын тусгай зөвшөөрөл шилжүүлэх гэрээг хууль бус гэж үзлээ

2-р сарын 26, 2025 - 13:58
6 цагийн өмнө
 0  16
''Энержи Ресурс'' компанид ашигт малтмалын тусгай зөвшөөрөл шилжүүлэх гэрээг хууль бус  гэж үзлээ

Засгийн газрын өнөөдрийн /2025.02.26/ хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танилцуулж байна.

Тэрбээр “Ерөнхий сайдын 32 дугаар захирамжаар байгуулагдсан стратегийн ач холбогдол бүхий "Тавантолгой"-н чулуун нүүрсний уурхайн тусгай зөвшөөрлийг хувийн хэвшлийн аж ахуйн нэгжид олгосон асуудал, энэ талаар УИХ, Засгийн газраас өмнө нь гаргасан шийдвэрт дүн шинжилгээ хийх ажлын хэсгийн дүгнэлтийг Засгийн газрын хуралдаанаар танилцуулаа. Тухайн үед Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Үйлдвэр худалдааны сайд нь "Энержи Ресурс" компанийн ашигт малтмал олборлох гэрээнд гарын үзсэг зурсан. 2008 оны гуравдугаар сарын 8-ны өдөр байгуулсан Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл шилжүүлэх тухай гэрээ гэх баримт бичиг нь хууль бус зөрчилтэй гэрээ байна гэж үзлээ. Өөрөөр хэлбэл "Энержи Ресурс" компанитай гэрээ байгуулж, ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг эзэмшүүлсэн нь Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Засгийн газрын тухай хууль, тухайн үед үйлчилж байсан болон одоо үйлчилж байгаа Ашигт малтмалын тухай хуулиудыг зөрчсөн үйлдэл болж байна. Тодруулбал, энэ асуудлаар 2007 онд тогтоол гаргаад Тавантолгой орд газар тэр дундаа Энержи Ресурс компанийн эзэмшиж байсан тусгай зөвшөөрлийн талбайг стратегийн ашигт малтмал бүхий орд газарт хамруулсан байхад энэ ордын талаар гэрээ хийгээд хэн нэгэн этгээдэд шууд эзэмшүүлэх эрх нь тухайн үеийн Үйлдвэр худалдааны сайдад байгаагүй.

Share:
16

like

dislike

love

funny

angry

sad

wow