MCS группийн ерөнхийлөгч Ж.Оджаргал: Эрдэнэс Тавантолгой бол бидний төрдөө өгсөн лиценз буюу нийт ордын 96 хувь нь шүү дээ

2-р сарын 26, 2025 - 08:09
12 цагийн өмнө
 0  184
MCS группийн ерөнхийлөгч Ж.Оджаргал: Эрдэнэс Тавантолгой бол бидний төрдөө өгсөн лиценз буюу нийт ордын 96 хувь нь шүү дээ

MCS группийн ерөнхийлөгч Ж.Оджаргал олон нийтийн сүлжээгээр дамжуулан тус компанитай холбоотой нийгэмд үүссэн асуудалд тайлбар өгчээ. Тэрбээр "Бид урдах ажлаа хийгээд л явж байдаг хамт олон.


Манай компанийн талаар зохион байгуулалттайгаар нэр хүндэд халдаж, хар пи-ар явууллаа. Бид нийгмийг талцуулж, бужигнуулж хэрүүл хийгээд яах вэ гээд тэвчээртэй, хүлцэнгүй хандсан. Сүүлдээ чимээгүй байгаад байхаар буруутай юм шиг ойлголт төрүүлж байгаад харамсч байна. Бид хийж бүтээж байгаа зүйлээ зохион байгуулалттай сэвж, хэрүүл хийх сонирхол байдаггүй. Ажлаа хийгээд явж байна. Бид зөв, буруу гэж ялгаж салгах хүмүүс биш.

Удахгүй үнэн зөв нь шийдэгдэнэ гээд хэт найдаад чимээгүй байсан. Ухаа худгийн төсөл дээр 15, 16 жилийн өмнө Засгийн газрын том ажлын хэсэг гарч, дөрвөн сар хэлэлцээр хийж байж тусгай зөвшөөрлөө хуулийн дагуу авсан. Бүх зүйл хууль дүрмийн дагуу явсан. Хууль бусаар аваагүй ээ. Одоогийн үйл ажиллагаа явуулж буй Эрдэнэс Тавантолгой бол бидний төрдөө өгсөн лиценз буюу нийт ордын 96 хувь нь шүү дээ. Хууль журмын дагуу учраас үүн дээр санаа зовохгүй байна. Сонгуульд өгсөн хандивыг ч ярьж байна гэсэн. Жагсаал зохион байгуулж, троллын армитай гэж арай дэндүү гүтгэж байна.


Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг эсэргүүцэх шалтгаан байхгүй" гэдэг байр суурийг илэрхийлсэн байна.

Share:
184

like

dislike

love

funny

angry

sad

wow