Хуульч Б.Буяндэлгэрийн гаргалгаараар ЦАГААН САРЫН АМРАЛТЫГ сунгах асуудлаар Засгийн газар лхагва гарагт хуралдана

2-р сарын 25, 2025 - 08:25
4 цагийн өмнө
 0  75
Хуульч Б.Буяндэлгэрийн  гаргалгаараар ЦАГААН САРЫН АМРАЛТЫГ сунгах асуудлаар Засгийн газар лхагва гарагт хуралдана

Энэ жилийн цагаан сар шинийн нэгэнгүй тул хуулиараа зөвхөн амралтын хоёр өдөр бүх нийтээр тэмэгдлэн өнгөрүүлэхээр болж  байгаа. Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас энэ жилийн цагаан сарын баяраар хоёр өдөр бүх нийтээр амраад гуравдугаар сарын 3-ны Даваа гарагаас төрийн байгууллагуудын ажил үйлчилгээ эхлэхийг мэдээлсэн.

Тэгвэл Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан өөрийн цахим хуудаснаа "Хөдөлмөрийн хуулинд цагаан дээр хараар хуанлийн тооллоор 3 хоног биш билгийн тооллоор Шинийн 1, 2, 3 нд амарна гээд хуульчилсан. Гэтэл энэ жил Шинийн нэгэнгүй жил. Шинийн 2, 3- ндаа амраад Даваа гаригт ажилдаа орно.

Цаашид цагаан сар, үндэсний баяр наадмын өдрүүдэд амралтын өдөр тохиовол шилжүүлж амраах хууль өргөн барина. Одоо хүчин төгөлдөр мөрдөж байгаа хууль нь ийм юм. Хуулийн засаглалтай улс учраас хуулиа дагахаас өөр аргагүй. Харин энэ хуулиа засъя. Шинийн нэгэнгүй жил их л ховор тохиодог юм байна" гэж бичсэн.  Харин хуульч О.Батхүү: Хөдөө хол явж ээж, аавдаа золгодог баярыг 2 хоног тавьчихаад "хууль нь ийм" гэж суухаасаа ичээсэй  гэсэн юм.

 Хуульч Б.Гүнбилэг өөрийн цахим хуудаснаа "Хуульд шинийн 1, 2, 3-ндаа амарна гэж. Зурхайч нар энэ жил шинийн 1-гүй гэж. Хуулийн агуулга нь 3 хоног амраахдаа байгаа болохоос шинийн 1-тэй, 1-гүйдээ биш юм шүү. Сар шинэ л бол сар шинэ. Хууль тогтоогч шинийн 1-гүй байж болдог эсэх талаар бодолцоогүй л хууль баталж. Гол санаа нь 3 хоног" гэж бичжээ. Энэ мэтээр иргэд байр сууриа илэрхийлж, Засгийн газар иргэдэд амрах арга алга.Хуулиндаа ийм, хуулиа л өөрчлье гэсэн байр суурьтайгаар байв.

 Харин Шинэ үндсэн хуулийг баталсан БНМАУ-ын АИХ-ын депутат, ҮХЦ-ийн гишүүн асан, хуульч Б.Буяндэлгэр цахим хуудсаараа хуулийг зөв хэрэглэх тухай дурдаад "Засгийн газар энэ асуудлыг тогтоол гарган "Хөхөгчин" хэмээх модон могой жилийн Цагаан сарын шинийн 2, 3, 4-ний өдрүүдийг нийтээр амрах өдрүүд гэж тодотгон шийдвэрлэх бүрэн боломжтой юм"  гэж хууль эрх зүйн гаргалгааг нь хийж өгснөөр Засгийн газар энэ асуудлыг авч хэлэлцэх болжээ.

Ингээд Засгийн газрын энэ лхагва гарагийн хуралдаанаар энэ жилийн сар шинийн баярын амралтын өдрийг хуульд харшлахгүйгээр сунгах асуудлаар хуралдаж шийдвэр гаргахаар болсон байна.

Share:
75

like

dislike

love

funny

angry

sad

wow