Гурил, малын тэжээлийн үнийг гаалийн албан татвараас чөлөөлөх асуудлаар МАН дөрөв хоногийн завсарлага авлаа
УИХ-ын хаврын ээлжит чуулганы өнөөдрийн хуралдааны эхэнд Засгийн газраас оруулж ирсэн гурил, малын тэжээлийн үнийг гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Өчигдрийн хуралдаанаар тус хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүд асуут асууж үг хэлж дууссан.
Харин өнөөдөр санал хураалт явуулахын өмнөх нь УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "МАН-ын бүлэг гишүүдийнхээ байр суурийг нэгтгэх үүднээс тус хуулийн төсөлд ажлын тав хоногийн завсарлага авахыг хүсэж байна" хэмээн ярив.
Хуралдааныг удирдаж буй УИХ-ын дэд дарга С.Одонтуяа МАН-ын хүсэлтийг хүлээн авч, ажлын дөрөв хоногийн завсарлага өгөв.