НӨАТ-ын буцаан олголтыг 5% болгохыг судлах ажлын хэсгийг долоон гишүүний бүрэлдэхүүнтэй байгууллаа

11-р сарын 1, 2023 - 14:53
1 жил өмнө
 0  25
НӨАТ-ын буцаан олголтыг 5% болгохыг судлах ажлын хэсгийг долоон гишүүний бүрэлдэхүүнтэй байгууллаа

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар 100,000 гаруй иргэнээс ирүүлсэн “Нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтын 2 хувийг 5 хувь болгож нэмэгдүүлэх” талаарх нийтийн өргөдлийг хэлэлцэв. 

Тэгвэл уг саналыг судлах ажлын хэсгийг Г.Тэмүүлэн, Г.Амартүвшин, Ж.Батжаргал, Ж.Батсуурь, Б.Жавхлан, Ц.Сандаг-Очир, Д.Өнөрболор нарын долоон гишүүний бүрэлдэхүүнтэй байгууллаа. 

Улмаар тухайн асуудлаар хуулийн хэрэгжилтийг нь хангуулахад анхаарах, тооцоо судалгаа хийх, УИХ-д тогтоол болон шийдвэрийн төслийг танилцуулж шийдүүлэх юм.

Share:
25

like

dislike

love

funny

angry

sad

wow