Сар шинийн амралтыг 6-10 хоног болгож сунгах өргөдөлд иргэдээс гарын үсэг цуглуулж эхэлжээ

2-р сарын 20, 2025 - 08:02
2 сарын өмнө
 0  35
Сар шинийн  амралтыг 6-10 хоног болгож сунгах өргөдөлд иргэдээс гарын үсэг цуглуулж эхэлжээ

Сар шинийн баярын нийтээр амрах өдрүүдэд амралтын өдөр таарч байгаа. Харин амралтын өдрийг сунгахын тулд нийтийн өргөдлийн "D-Parliament" цахим системд "Цагаан сарын баярын амралтыг нэмэх, зарим баярын өдрийг хасах" өргөдлийг санаачилж, гарын үсэг цуглуулж эхэлжээ. 

Өргөдөлд,

  • Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, үндэсний түүх соёл, ёс уламжлалдаа нийцүүлэн Цагаан сарын баярын амралтын өдрийг Битүүний өдрөөс эхлүүлэн 6-10 хоног амардаг байхаар хуульчлах,
  • Ингэхдээ нийтийн ухамсарт баттай шингэж, үүргээ гүйцэтгэсэн зарим баярын амралтын өдрүүдийг хасаж, зөвхөн тэмдэглэлт өдөр болгох
  • Өнөөгийн Монгол Улсад жилд 16 өдрийн баярын амралтын өдрүүд байгаа тоонд бариулан зохицуулах
  • Ингэснээр Цагаан сар, Наадам, Тусгаар тогтнолын өдөр ба Шинэ жилийн өдрүүдэд жилд 3 удаа олон хоногийн амралттай болох гэжээ.
Share:
35

like

dislike

love

funny

angry

sad

wow