Самуэл Рамирес Батчулуун нь ''Алавес'' клубтэй 3 жилийн 10 тэрбум монгол төгрөгний үнэлгээтэй гэрээ байгууллаа

Дэлхийн хамгийн алдартай хөлбөмбөгийн лигүүдийн нэг Испанийн Ла-Лигт Монгол хөлбөмбөгчин тоглохоор болсон байна. Тодруулбал Испанийн алдарт клубуудын нэг болох Вильярреал клубтэй 3 сая долларын 3 жилийн гэрээг үзэглэсэн Монгол хөлбөмбөгчин нь хаалгачийн байрлалд тоглодог байна. Монгол ээж, Колумб аавтай тэрбээр өдгөө 16 настай, 195 см өндөр аж. Түүнийг Самуэл Рамирес Батчулуун гэдэг бөгөөд Депортиво Алавес клубийн академд бэлтгэгджээ. Ойрын жилүүдэд түүний ур чадвар, тоглолтыг монголчууд үзэж, дэмжигчдээ бишрүүлнэ гэж найдаж байна.






