Э.Цэндбаатар тавдугаар сард Лос Анжелес хотноо 19 тулаан хийснээс 18-д нь ялсан Жордан Уайттай тулалдана

Өнгөрсөн бямба гарагт /2025.02.15/ Төв Азийн аваргын бүсний төлөөх "Night of Champions Ulaanbaatar-2025" тэмцээн болж өндөрлөсөн. Энэ тэмцээнд үзэгчдийн дунд багагүй хүлээлт үүсгээд байсан МУГТ Э.Цэндбаатар, Педро Родригес нарын тулаан болж, Э.Цэндбаатар 6-р үед илт давуугаар ялсан билээ. Тэгвэл МУГТ Э.Цэндбаатар ирэх тавдугаар сард АНУ-ын Лос- Анжелес хотноо Жордан Уайттай тулалдах аж.






