Гавьяат тамирчин Ц.Раднаагийн түүхээс сэдэвлэсэн баримтат кино өнөөдөр гарна

11-р сарын 13, 2024 - 08:03
1 сар өмнө
 0  12
Гавьяат тамирчин Ц.Раднаагийн түүхээс сэдэвлэсэн баримтат кино өнөөдөр гарна

Хөнгөн атлетикийн дэлхийн хошой аварга Ц.Раднаагийн амьдрал, түүхээс сэдэвлэсэн "Цагаан зээрийн янзага" баримтат кино өнөөдөр  Чингис хааны музейд 16:00 цагт гарах юм байна.  

Гавьяат тамирчин Ц.Раднаа нь 2024 оны наймдугаар сард Швед улсын Гётенбург хотод болсон 25 дахь удаагийн Хөнгөн атлетикийн мастеруудын ДАШТ-ий 90-95 насны ангилалд 100 болон 800 метрийн зайд түрүүлж, хос алтан медаль хүртсэн юм. 

Мөн тэрбээр, 85 настайдаа буюу 2019 онд Бүгд Найрамдах Польш Улсад болсон хөнгөн атлетикийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд гурван алтан медаль хүртэж, нэг дээд амжилт тогтоосон анхны монгол хүн билээ. Тэрбээр монгол хүний хат, онцлог, чадварыг харуулж залууст үлгэр дуурайлал болж, биширмээр амжилтыг удаа дараалан үзүүлж, тамирчин хүн тэсвэр тэвчээртэй байж, тогтмол бэлтгэлээ хийж чадвал зорилгодоо хүрдгийг харуулсан билээ.

Share:
12

like

dislike

love

funny

angry

sad

wow