Э.Бат-Үүл: Монголыг 34-р билүү,37-р ч билүү, өргөрөгөөр хоёр хуваан тасдаж авна гэдэг муу ёрын цуурхал үнэн болох нээ

Хотын дарга асан, АН-ын гишүүн Э.Бат-Үүл АНУ-ын Ерөнхийлөгчийн үйл ажиллагаатай холбоотойгоор өөрийн байр сууриа нийгмийн сүлжээнд илэрхийлжээ. Тэрбээр
"Трамп, их гүрнүүд нь жижиг хөршөө дураараа дээрэлхэх,түрэмгийлэх,нутаг дэвсгэрийг нь тасдаж авах ёсыг Путинтэйгээ хамт эргэж сэргээлээ! Монголчууд Украйныг дэмжихдээ энэ бурангуй ёсыг л сэргээхийг эсэргүүцсэн.Одоо Хятад,Орос хоёр жижигхэн Монгол Улсаар яаж ч тоглож болно. Биднийг хамгаалах эрх чөлөөт улсуудын хамтын нийгэмлэг капут! Хятад Орос хоёр, Монголыг 34-р билүү,37-р ч билүү, өргөрөгөөр хоёр хуваан тасдаж авна гэдэг муу ёрын цуурхал үнэн болох нээ.Украйныг,Трамп хоёр хуваан тасдаж,нэг талыг нь багш Путиндээ өглөө шүү дээ! Хөөрхий No War-ын залуус минь хайран!"
гэсэн байна.






