Э.Болормаа: Намайг ил тод нээлттэй сайн шалга

УИХ-ын гишүүн Э.Болормаагийн сонгуулийн сурталчилгаанд зориулж, 30 сая төгрөгийн хандив өгсөн "Ханбогд Эксплорэйшн" компани гадаадын 100 хувийн хөрөнгө оруулалттай байжээ. Хуулиар гадаадын иргэн болон ААН-с хандив авах хориотой. Энэ нь ч Үндэсний аудитын газрын тайланд дурдагдсан талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ.
Тэрбээр "Намайг ил тод нээлттэй сайн шалга. Хандив өгчихөөд маргааш нь нэрээ сольсон гэхээр улс төрийн зохион байгуулалтайгаар намайг гүтгэж байж магадгүй. Би нутгийнхаа эрх ашгийн төлөө дугарч байгаа учраас олон хүний дургүйг хүргэж байгаа байх. Намайг хувийн бизнесгүй, эрх ашиггүй гэдгийг баруун бүсийн иргэд мэдэж байгаа.






