Европын цомын цуврал тэмцээнээс манай өсвөрийн жүдочид есөн медаль хүртлээ

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар, олимп, ДАШТ-ий хүрэл медальт Г.Отгонцэцэг, олон улсын хэмжээний мастер Д.Алтансүх нараар удирдуулсан өсвөрийн жүдочид Итали, Словак улсад болсон өсвөрийн жүдочдын Европын цомын аварга шалгаруулах тэмцээнээс есөн медаль хүртжээ.
Словакийн Саморин хотод болсон тэмцээнээс хоёр алт, хоёр хүрэл медаль хүртлээ. Тус тэмцээний охидын 52 кг-ын жинд Б.Гүндэгмаа, 63 кг-д Х.Маралмаа нар алтан медалиар энгэрээ мялааж, төрийн дууллаа эгшиглүүлсэн бол хөвгүүдийн 55 кг-д П.Алтанцоож, охидын 57 кг-д М.Цэндбазар нар хүрэл медалийн тавцанд зогслоо. Түүнчлэн дөрвөн тамирчин шагналт байрт шалгарлаа.






