“Сэр Сэр Салхи” Венецийн тайзнаа "гялтганалаа"
Венецийн Олон Улсын 80 дахь удаагийн кино наадам наймдугаар сарын 30-наасэнэ сарын 9-ний өдрүүдэд Итали улсад болж байна. Тус кино наадмын "Оризонти" уран сайхны кино хэсэгт найруулагч П.Лхагвадуламын “Сэр Сэр Салхи” сонгогдон оролцож, дэлхийд нээлтээ хийжээ.
Венецийн кино наадмын захирал Алберто Барбера Монгол, Франц, Португал, Голланд, Германы хамтын бүтээл “Сэр Сэр Салхи” (City of Wind) уран сайхны киноны уран бүтээлчдийг 1500 хүний суудалтай Дарсен их танхимын хойморт угтан авч, хүндэтгэл үзүүлcэн байнаа.
Тус наадмын хөтөлбөр олон улсын уралдаант, залуу уран бүтээлчдийг дэмждэг Оризонти болон Венецийн сонгодог зэрэг нийт зургаан хэсгээс бүрддэг. Энэ жилийн Оризонти хэсэгт Монгол, Турк, Мексик, Итали, Испани, Бельги, Тунис, Непал, Шриланк, Швед, Голланд, АНУ, Швейцар, Румын, Бразил, Гүрж, Португали, Япон зэрэг 20 гаруй олон улсын хамтарсан 18 бүтээл сонгогдон оролцоно.
Наадмын дээд шагнал болох “Алтан арслан”-гийн төлөө өрсөлдөж байна. “Сэр Сэр Салхи” бүтээлийг наадмын үеэр таван удаа толилуулж, 8000 гаруй үзэгчдэд хүргэх юм.