Сар шинийн баяр хүртэл тэгш сондгой дугаарын хязгаарлалт хийхийг иргэдийн 50.04 хувь нь дэмжлээ

2-р сарын 17, 2025 - 13:10
7 өдрийн өмнө
 0  21
Сар шинийн баяр хүртэл тэгш сондгой дугаарын хязгаарлалт хийхийг иргэдийн 50.04 хувь нь дэмжлээ

Сар шинийн баяр ойртсонтой холбоотойгоор зах, худалдааны төвүүдийн ойролцоох замын хөдөлгөөний ачаалал нэмэгдсэн. Тэгвэл НЗДТГ-аас энэ сарын 28-ныг хүртэл тэгш сондгой дугаарын хязгаарлалт хийх эсэх талаар иргэдийн дунд санал асуулга эхлүүлсэн.

Санал асуулга бямба гарагийг дуустал явагдсан бөгөөд санал асуулгад 3000 орчим иргэн оролцсоны 1508 буюу 50.04 хувь нь дэмжсэн бол 1505 буюу 49.95 хувь нь дэмжээгүй байна.

Дугаарын хязгаарлалтыг хэрэгжүүлэх эсэхийг энэ долоо хоногт шийдвэрлэх юм.

Share:
21

like

dislike

love

funny

angry

sad

wow