15 насаар дүү хамтран амьдрагчаа хөнөөгөөд, хувцасны шүүгээнд нуусан этгээдийг баривчилжээ

9-р сарын 29, 2025 - 11:45
2 сарын өмнө
 0  417
15 насаар дүү хамтран амьдрагчаа хөнөөгөөд, хувцасны шүүгээнд нуусан этгээдийг баривчилжээ

Өнгөрсөн бямба гарагт /2025.09.27/ Баянзүрх дүүрэгт хүн амины ноцтой хэрэг гарсан талаар бид  өмнө нь мэдээлсэн. Цогцос элжирч муудсан эмэгтэй хүний цогцос нийтийн байран дахь хувцасны шүүгээнээс олдсон байсан юм. Тэгвэл талийгаач 30 настай эмэгтэй аж. Түүнийг 45 настай хамтран амьдрагч эрэгтэй нь хөнөөгөөд, хувцасны шүүгээндээ нуусан болохыг олж тогтоон, хэрэг үйлдсэн этгээдийг дайчлан баривчилжээ. Өдгөө хэргийг Мөрдөн байцаах албаны Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шуурхай бүрэлдэхүүн үргэлжлүүлэн шалгаж байгаа юм байна.

 Энэ хэрэг Баянзүрх дүүргийн нийтийн байранд болжээ.

Share:
417

like

dislike

love

funny

angry

sad

wow