Барби Шүгийн үхлийг зар сурталчилгаа, маркетинг болгон хувиргаж, ашиг олох зорилгоор хууль бус видео, контент хийж байна гэж үзэв

Барби Шүгийн экс хадам Жан Лан, экс нөхөр Ван Сяофэй нарын Douyin дээрх хаягийг бүрмөсөн хаасан хэмээн Тайванийн Global Times-т бичжээ.
Douyin платформ нь Хятадын ТикТок хувилбар гэгддэг. “Тэд Шүгийн үхлийг зар сурталчилгаа, маркетинг болгон хувиргаж, ашиг олох зорилгоор хууль бус видео, контент хийж байна. Сануулга өгсөн ч тэд алдаагаа засаагүй тул хаягийг нь хаасан” хэмээн мэдэгдэлд дурджээ.
X сүлжээний хятад хувилбар гэгддэг Weibo ч мөн Жан Лангийн хаягийг хаажээ. Шүгийн шарилыг Тайваньд авчрахад Жан Лан Douyin сүлжээн дэх хаягаараа шууд стрим цацаж, 286 мянган үзэгчийг татаж нэг сая юанийн (139 мянган доллар) орлого олсон хэмээн мэдээлжээ. Өмнөд Солонгосын дуучин Дижи Коотой ханилж байсан жүжигчин Барби Шү Японд аялж явахдаа хоёрдугаар сарын 2-нд хатгаагаар нас барсан билээ.






