Нисэхийн хурдны зам дээр өндөр хурдтай /100 км/ц явах/ боломжгүй болжээ

2-р сарын 17, 2025 - 10:29
7 өдрийн өмнө
 0  108
Нисэхийн хурдны зам дээр өндөр хурдтай /100 км/ц явах/ боломжгүй болжээ

Иргэн С.Энхтөр өөрийн байр сууриа илэрхийлсэн байна. Тэрбээр  "Нисэхийн хурдны зам дээр өндөр хурдтай /100 км/ц явах/ боломжгүй болжээ. Зорчих хэсгийн гадаргуу нь орон нутгийн хуучин зам шиг болж. Жолоодлого тогтворгүй болж байна. Тэгш биш гадаргуу нь чиний дугуйг замтай харьцах коэффицентийг багасгана, өөрөөр хэлбэл дугуй чинь замын гадаргуутай наалдаж биш тодорхой хувьд нь хөндий явж байна гэсэн үг. Сүүлийн үед хэд хэдэн ноцтой осол гарсан харагдаад байсан учир нь үүнд байж болох юм. Болгоомжтой явцгаа, хурдны зам биш болсон байна. Хэн нэгнийг үгүйсгэж бгаа асуудал огт биш шүү, салбарынхан гомдоод байв, хариуцсан байгууллагууд нь очиж үзээсэй гэж бодож байна" хэмээн холбогдох газруудад нь хандсан байна.

Share:
108

like

dislike

love

funny

angry

sad

wow