Цаасан дээр улсын дугаар зохиож бичсэн жолоочийн зөрчлийг арилгаж, торгожээ

3-р сарын 22, 2024 - 12:34
9 сарын өмнө
 0  38
Цаасан дээр улсын дугаар зохиож бичсэн жолоочийн зөрчлийг арилгаж, торгожээ

 Улаанбаатар хотын замын хөдөлгөөнд хуурамч дугаартай автомашин зорчиж буй талаарх мэдээлэл өчигдөр  гарсан. Үүнд Тээврийн цагдаагийн байгууллагаас зөрчлийг арилгуулж, холбогдох арга хэмжээг авсан байна.

Тухайлбал, Приус-30 маркийн, цагаан өнгөтэй, анимэний зурган наалттай автомашин 5254 УБЭ гэх улсын дугаар цаасан дээр нааж, замын хөдөлгөөнд оролцсон юм. Энэ талаар Тээврийн цагдаагийн албанаас тодруулахад "Уг зөрчлийг өчигдөр буюу гуравдугаар сарын 21-ний өдөр замын цагдаа зогсоон зөрчлийг арилгуулж, торгуулийн арга хэмжээ авсан" гэлээ.

Тээврийн цагдаагийн албанаас дээрх үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 13 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван сарын хугацаагаар хасаж, 50 нэгжтэй тэнцэх 50 мянган төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.

Share:
38

like

dislike

love

funny

angry

sad

wow