О.Алтангэрэл: Ч.Лодойсамбуугийн Засгийн газрыг огцруулах асуудлыг би дэмжихгүй

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу өнгөрсөн баасан гарагт /2025.02.07/ Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг огцруулах санал гаргаж, дэмжиж буй гишүүдийн гарын үсгийг цуглуулж эхэлсэн. Хамгийн эхэнд УИХ-ын гишүүн Ж.Баярмаа түүний саналд гарын үсгээ зурсан бөгөөд үргэлжлүүлэн 31-32 гишүүн зурвал албан ёсоор УИХ-д өргөн барина. УИХ-ын гишүүн О.Батнайрамдал, Б.Уянга, Э.Болормаа, М.Нарантуяа-Нара, Б.Бат-Эрдэнэ нарын гишүүд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг дэмжиж, одоогийн Засгийн газрын үйл ажиллагааг энэ хэвээр нь үргэлжлүүлэхийг дэмжинэ гэв. Харин Ч.Лодойсамбууг дэмжиж У.Баярмаа, Ш.Баямбасүрэн нар байна. Харин өнөөдөр ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл "Засгийн газрыг огцруулах асуудлыг дэмжихгүй, УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу ч гишүүний байр сууриа илэрхийлж байгаа. Энэ бол ардчилал" хэмээлээ.






