Хүүг хамгаалалтад авах хүсэлтийг цагдаагийн байгууллагаас гаргасан ч тэр татгалзсан

2-р сарын 11, 2025 - 14:08
13 өдрийн өмнө
 0  41
Хүүг хамгаалалтад авах хүсэлтийг цагдаагийн байгууллагаас гаргасан ч тэр  татгалзсан

Баянгол дүүргийн 22-р хороонд амьдардаг гэр бүлийн 6 хүн угаартаж нас барсан харамсалтай хэрэг гарсан талаар бид мэдээлсэн. ЦЕГ-аас уг хэргийг шалгаж байгаа бөгөөд үхлийн шалтгаан урьдчилсан байдлаар угаарын хордлого хэмээсэн. Энэ гэр бүлээс цор ганцаараа үлдсэн хүү О.Одбаярыг мэдээлэл хийсний дараа иргэд түүнийг хамгаалалтад авах ёстой гэсэн байр суурийг илэрхийлж байсан юм.

Харин ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэлээс тодруулахад "Хүүг хамгаалалтад авах хүсэлтийг цагдаагийн байгууллагаас гаргасан. Өөрсдөө татгалзсан. Хууль зүйн туслалцаа үзүүлж байгаа. Шаардлагатай бол өмгөөлөгчөөрөө дамжуулж, холбогдоно "хэмээсэн  гэв.

Share:
41

like

dislike

love

funny

angry

sad

wow