Гүүрэн дээрээс автобус унаж осолдсоны улмаас 55 хүн амь насаа алджээ

2-р сарын 11, 2025 - 09:58
13 өдрийн өмнө
 0  35
Гүүрэн дээрээс автобус унаж осолдсоны улмаас 55 хүн амь насаа алджээ

Гватемалын нийслэл хотын ойролцоох хурдны замын гүүрэн дээрээс автобус унаж осолджээ. Ослын улмаас 55 хүн амь насаа алдсан байна.


 Эль Прогресо мужаас нийслэл хот орохоор явж байсан автобусанд 75 хүн явж байжээ. Гүүрэн дээр явж байсан автобус гэнэт тоормосгүй болж хоёр машинтай мөргөлдөөд муу устай 20 орчим метр гүнзгий жалга руу унажээ.

Аврах ажиллагааг яаралтай явуулж хүнд, хөнгөн гэмтэл авсан 15 хүнийг гарган авч эмнэлэгт хүргэсэн байна.

 Гватемалын Ерөнхийлөгч Бернардо Аревало улс орон даяар гашуудал зарлажээ.


No description available.

Share:
35

like

dislike

love

funny

angry

sad

wow