Нэг сар болж буй Д. Трампын анхны рейтинг өндөр гарав

2-р сарын 11, 2025 - 07:55
13 өдрийн өмнө
 0  27
Нэг сар болж буй Д. Трампын анхны рейтинг өндөр гарав

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын албан тушаалаа хүлээн авсан эхний нэг сарын ажилд тус улсын насанд хүрэгчдийн талаас илүү хувь нь сэтгэл ханамжтай байгааг “CBS News” болон “YouGov”-ийн судалгааны үр дүн харуулжээ.


Ням гарагт үр дүн нь гарсан  судалгаагаар Дональд Трампын рейтинг 53 хувьтай гарсан байна. Судалгаанд 2175 хүн оролцсон бөгөөд алдааны боломжит түвшин нь 2.5 нэгж хувь байжээ. Хэдий тийм боловч судалгаанд оролцогчдын 2/3 нь “Дональд Трамп хэрэглээний үнийг бууруулахад хангалттай төвлөрч ажиллахгүй байна” гэж үзсэний сацуу Мексик, Канад, Европын орнуудын эсрэг тарифын арга хэмжээ авах бодлогыг дийлэнх нь эсэргүүцжээ. Харин БНХАУ-д ногдуулаад буй 10 хувийн тарифыг 56 хувь нь дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна. Үүнээс гадна Илон Маск болон түүний удирддаг Засгийн газрын бүтээмжийн департмент Засгийн газрын үйл ажиллагаа, зарцуулалтад "ихээхэн" эсвэл "тодорхой хэмжээгээр" нөлөөтэй байх шаардлагатай гэж судалгаанд оролцогсдын тэн хагас нь үзжээ. Намын харьяаллаар нь харвал Бүгд Найрамдах намын дэмжигчдийн 74 хувь нь Илон Маскийн оролцоог дэмжсэн аж.


Share:
27

like

dislike

love

funny

angry

sad

wow