Ч.Лодойсамбуу: Ер нь бол хүний гэрийн хаягийг ингэж зарлах нь хууль зөрчиж байгаа хэрэг. Гэхдээ улсын эзэн Л.Оюун-Эрдэнэд хууль ямар хамаатай биш

2-р сарын 11, 2025 - 07:48
13 өдрийн өмнө
 0  430
Ч.Лодойсамбуу: Ер нь бол хүний гэрийн хаягийг ингэж зарлах нь хууль зөрчиж байгаа хэрэг. Гэхдээ улсын эзэн Л.Оюун-Эрдэнэд хууль ямар хамаатай биш

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах албан бичиг боловсруулж, УИХ-ын гишүүдээс гарын үсэг цугуулж эхэлсэн талаараа өнгөрсөн баасан гарагт бид  мэдээлсэн. Гэтэл  УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуугийн гэрийн хаяг, орон сууцны талаарх мэдээлэл цахим сүлжээнд тарж эхэлсэн билээ. Үүнтэй холбоотойгоор Ч.Лодойсамбуу дараах байр суурийг илэрхийлжээ.

Тэрбээр


"Аргаа ч барж байна даа Ерөнхий сайдын маань харын багийнхан. Дор дор нь үнэнээ хэлээд л явчихна асуудалгүй. Би 2022 оноос хойш энд түрээсээр амьдарч байгаа. Ер нь хэзээнээсээ л би түрээсээр амьдарч сурсан, дуртай юм. Нэг байрлал, нэг апартментад хэдэн зуун саяыг түгжиж хуучруулж сууснаас хамгийн гоёуудаас нь шилээд хэсэж явах сонирхолтой, арай илүү амьдралтай санагддаг даа. Жаахнуудад маань яг таарсан орчинтой сайхан хотхон. Нэмээд хэлэхэд энэ хотхоны 400, 500-р байр анхнаасаа түрээсийн зортулалттай, 600, 700-р байр нь өмчлөлийнх байдаг шүү. Ер нь бол хүний гэрийн хаягийг ингэж зарлах нь хууль зөрчиж байгаа хэрэг. Гэхдээ улсын эзэн Л.Оюун-Эрдэнэд хууль ямар хамаатай биш" гэжээ.


Share:
430

like

dislike

love

funny

angry

sad

wow