Монголчууд Японы ''Цасны баяр''-ын цасан сийлбэрийн тэмцээнд оролцож, хошой аварга боллоо

Японы Хоккайдо мужийн Саппоро хотноо жил бүр болдог "Цасны баяр" энэ сарын 4-11-ний хооронд үргэлжилж байна.
Энэхүү баярын 49 дэх удаагийн Олон улсын цасан сийлбэрийн тэмцээнд Монгол улсын баг түрүүлжээ. Тэмцээнд Монголын уран сийлбэрч Б.Содномдаржаа, А.Батзориг, Б.Ганбаатар нар “Амьдрал” нэртэй бүтээлээр есөн улсын багтай өрсөлдсөн байна. Тэд “Хун шувуу хайрын бэлгэдэл болсон нь” үлгэрээс сэдэвлэн хос хоёр өөд өөдөөсөө харан сууж амьдралаа бүтээхээр хичээж буйг цасаар дүрсэлсэн байна.
2024, 2025 онд дараалан дэд байрт оржээ.






