Турк Улсаас бусдын дайвар ачаанд нуун, хууль бусаар оруулж ирсэн 239.4 грамм мансууруулах бодисыг илрүүлжээ

Бүгд Найрамдах Турк Улсаас бусдын дайвар ачаанд нуун, хууль бусаар оруулж ирсэн 239.4 грамм мансууруулах бодисыг худалдаалах зорилгоор хүлээн авсан, хадгалсан Л.Д, Х.Н нарт холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 2 /Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлжээ.






