Харбин хотод Монгол Улсын Төрийн ордныг мөсөөр урлан сүндэрлүүлжээ

“Харбин-2025” Азийн 9 дэх удаагийн наадам БНХАУ-ын Харбин хотноо гурав дахь өдрөө үргэлжилж байна. Наадмыг зохион байгуулагч Харбин хот нь дэлхийд “мөсөн хотхон”-оор алдартай. Жил бүр олон сая жуулчин татдаг, уламжлалт “мөсөн хотхон”-нд Азийн наадмын 34 оролцогч орны онцлог, гайхамшигт бүтээн байгуулалтыг мөсөөр дүрсэлжээ. Энэ хүрээнд манай улсын Төрийн ордныг урласан байна.






