Багш нарт сар бүр орон нутагт дунджаар 107,500 төгрөг, нийслэлд 172,000 төгрөг олгоно

Боловсролын салбарын хамтын хэлэлцээрт тусгагдсаны дагуу төрийн өмчийн сургууль, цэцэрлэг, мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын албан хаагчдад сар бүр хоолны тодорхой нөхөх төлбөр олгохоор Боловсролын сайд шийдвэрлэлээ.
2025 оны батлагдсан цалингийн санд багтаан, хоёрдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн 2464 гаруй цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын 88.6 мянган албан хаагчдад сар бүр орон нутагт дунджаар 107,500 төгрөг, нийслэлд 172,000 төгрөг олгоно.






