УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ -23 ХЭМ ХҮЙТЭН

2-р сарын 7, 2025 - 06:53
16 өдрийн өмнө
 0  12
УЛААНБААТАРТ  ӨДӨРТӨӨ -23 ХЭМ ХҮЙТЭН

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:

7, 8-нд нутгийн зүүн хагаст жавартай хүйтэн байна.

2025 оны 02-р сарын 06-ны 20 цагаас 2025 оны 02-р сарын 07-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:          

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй, өдөртөө Халх голын сав газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур:  Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс, Хараа, Ерөө голын хөндийгөөр -25…-30 градус, Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -20…-25 градус, Хангайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр -16…-21 градус, Алтайн өвөр говь, Эхийн голын баянбүрд орчмоор -6…-11 градус, бусад нутгаар -12...-17 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө -21…-23 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө -22…-24 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө -22…-24 градус хүйтэн байна.

2025 оны 02-р сарын 08-наас 02-р сарын 12-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

9-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 10-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 11-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 9-нд Алтайн уулархаг нутаг, Арц богдын өвөр хоолойгоор, 10-нд нутгийн зарим газраар, 11-нд говь, тал хээрийн нутгаар 15-17 метр хүрч ширүүснэ. 9-нөөс ихэнх нутгаар хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -33...-38 градус, өдөртөө -23...-28 градус, Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө -27...-32 градус, өдөртөө -17...-22 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө -10...-15 градус, өдөртөө -3…-8 градус, Хангайн нурууны өвөр бэл, цас багатай газраар шөнөдөө -16...-21 градус, өдөртөө -8...-13 градус, бусад нутгаар шөнөдөө -21…-26 градус, өдөртөө -11...-16 градус хүйтэн байна. 

Share:
12

like

dislike

love

funny

angry

sad

wow