Цэрэг О.Одбаяр: Угаартаж амиа алдсан зургаан хүний ажил явдалд төрөөс нэг хүний 800 мянгаар тооцож, таван сая төгрөг өгсөн

2-р сарын 6, 2025 - 17:12
17 өдрийн өмнө
 0  113
Цэрэг О.Одбаяр:  Угаартаж амиа алдсан зургаан хүний ажил явдалд төрөөс нэг хүний 800 мянгаар тооцож, таван сая төгрөг өгсөн

 Цэрэг О.Одбаяр  хэлэхдээ "Гэр бүлийнхний маань ажил явдалд төрөөс нэг хүний 800 мянгаар тооцож, таван сая төгрөг өгчээ. Юугаа ч мэдэхгүй миний жаахан дүү нарт ийм зүйл тохиолдлоо. Дүү нар маань 6, 9, 15, 17 насны хүүхдүүд байсан. Ээж минь 1983 онд төрсөн, гэрт хамт байсан манай ах ээжээс 4-5 ах хүн. Ахын бага охин ь мөн байсан. Цэргийн ангиас намайг чөлөө өгч явуулаад гэрт ирээд мэдсэн. Гэрт ирэхэд таваг засчихсан байсан. Манай ах намайг тайван байгаарай гэсэн. Юм бодолгүй гэр рүү ороход манайхан ээж гурван дүү, Сүхээ ах нь, Сарнай угаараас болоод бурхан болчихлоо гэсэн.

Цэргээс халагдах тушаал өчигдөр ирж байгаа гэсэн. Сайжруулсан түлш дандаа түлж байсан. Манай ах, эгчээс мэдүүлэг авсан байна лээ. Мэдээлэл өгч болохгүй шүү гэж гарын үсэг зуруулсан гэж сонссон. Улсаас таван сая төгрөг өгсөн байна лээ. Нэг удаагийн буцалтгүй тусламжаар. Нэг хүнийг 800 мянган төгрөгөөр бодсон. 


 Тодруулбал, Энэ оны нэгдүгээр сарын 23-24-нийг шилжих шөнө Баянгол дүүргийн 22-р хороонд амьдардаг гэр бүлийн 6 хүн угаартаж нас барсан харамсалтай хэрэг гарсан. ЦЕГ-аас уг хэргийг шалгаж байгаа бөгөөд үхлийн шалтгаан урьдчилсан байдлаар угаарын хордлого гэж гарчээ. Тус хороонд амьдардаг өрх толгойлсон ээж, 3 хүүхдийн хамт, түүний ах, мөн хамаатных нь нэг хүүхэд гэрт байсан аж.

Талийгаачийн том хүү цэргийн алба хааж байсан бөгөөд халагдаад ирэхэд нь хоосон гэр, тавгийн идээ угтсан тухай хүү нулимс дуслуулан хэллээ. 

Мөн тэрбээр: "Би аавгүй өссөн, ээжийгээ дүү нараа алдаад цор ганцаараа үлдлээ. Цэрэгт явчаад ирэхдээ юугаа ч мэдэхгүй хөөрхөн дүү нараа, ээжийгээ алдчихлаа. Цаашид миний амьдрал бүрхэг боллоо. Үнэхээр гомдолтой байна. Гэртээ орж ирэхэд ширээ засчихсан, тавгийн идээ зассан байсан. Ах намайг сэтгэлээ бариарай гэж захисан. Цор ганцаараа үлдлээ. Утаанаас болж өөр айлын амьдралд ч ингээд хар толбо үлдээд байх уу. 


Манайх сайжруулсан түлшийг байнга түлдэг байсан. Угаар мэдрэгч байсан. Ажиллаж байсан эсэхийг нь би мэдэхгүй байна. Улсаас зургаан хүний оршуулгын зардалд 5 сая төгрөг олгосон. Шүүх шинжилгээний хариу нэг сарын дараа гарна гэсэн" гэв. 

Share:
113

like

dislike

love

funny

angry

sad

wow