Хилээр нэвтрэхдээ хувийн ачаандаа ангийн зориулалттай бууны сум тээвэрлэж байгаад саатуулагджээ

11-р сарын 17, 2023 - 11:02
1 жил өмнө
 0  32
Хилээр нэвтрэхдээ хувийн ачаандаа ангийн зориулалттай бууны сум тээвэрлэж байгаад саатуулагджээ

Манай улсын иргэд анхаарал болгоомжгүй, хайхрамжгүй байдлаасаа шалтгаалан БНХАУ-ын хилээр нэвтрэхдээ гар тээш, хувийн ачаандаа ангийн зориулалттай бууны сум тээвэрлэж байгаад саатуулагдан шалгагдах тохиолдол гарсаар байна. Иймд БНХАУ-ын хилээр ангийн сум хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэрэгт холбогдохоос урьдчилан сэргийлэх үүднээс тус улсад зорчихдоо иргэн Та ачаа, тээшээ сайтар шалгах, хувийн хариуцлагаа нэмэгдүүлэхийг ЭСЯ-наас дахин анхааруулж байна. БНХАУ-ын Эрүүгийн хуулийн 151 дүгээр зүйлд зааснаар дээрх төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд 3-аас дээш жилийн ял оноодог болно.

Share:
32

like

dislike

love

funny

angry

sad

wow