О.Алтангэрэл: ''MCS''-ийн ажилтан хууль бус гүйцэтгэх ажиллагаа явуулсан тул баривчилсан

2-р сарын 19, 2025 - 14:23
4 өдрийн өмнө
 0  52
О.Алтангэрэл: ''MCS''-ийн ажилтан хууль бус гүйцэтгэх ажиллагаа явуулсан тул баривчилсан

ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл хэвлэлд мэдээлэл өглөө.


 MCS группийн Хуулийн хэлтсийн дарга З.Төрмандахыг саатуулаад байгаа. Энэ талаар О.Алтангэрэл сайд тодорхой мэдэгдэл хийв.

Тэрбээр “Монгол Улсын төр хуульд заасны дагуу гүйцэтгэх ажиллагаа явуулдаг. Энэ нь монгол хүний эрх эрх чөлөө, үндэсний аюулгүй байдлыг хамгаалах зорилготой байдаг.

Гэтэл хувийн аж ахуй нэгж хууль бусаар гүйцэтгэх ажиллагаа явуулсан. Хууль бусаар төрийн нууцыг олж авсан. Хувийн ААН дэргэдээ бараг тусгай байгууллагатай байсан гэдэг мэдээлэл яригдаж байгаа.

Монгол Улсад ямар ч мөнгөтэй, эрх мэдэлтэй байлаа гээд хувийн ААН гүйцэтгэх ажиллагаа явуулж болохгүй. Гүйцэтгэх ажиллагааны тусгай техник хэрэгсэл ашиглаж болохгүй.

Хэвлэлээр мэдээлэгдэж байгаа З.Төрмандах гэдэг хүн саатуулагдсан нь үнэн. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна”


гэлээ.

Share:
52

like

dislike

love

funny

angry

sad

wow