Менингококк: Баянгол дүүрэгт бүртгэгдсэн халдварын сэжигтны шинжилгээний хариу сөрөг гарлаа

Баянгол дүүрэгт менингококк халдварын сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, лабораторид явуулсан шинжилгээний хариуг хүлээж байгааг ХӨСҮТ-өөс мэдээлж байсан билээ. Тэгвэл уг тохиолдлын шинжилгээний хариу сөрөг гарсныг Эрүүл мэндийн яамны эх сурвалж хэллээ.






