Цахилгаан шатны хонгилд нэг хүн унаж нас барж, гурван иргэн гэмтэж бэртжээ

2-р сарын 4, 2025 - 09:04
21 өдрийн өмнө
 0  173
Цахилгаан шатны хонгилд нэг хүн унаж нас барж, гурван иргэн гэмтэж бэртжээ

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 9 дүүрэг, 15 аймгийн 28 суманд аюулт үзэгдэл, ослын 78 удаагийн дуудлага бүртгэгджээ. Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 14 иргэний амь насыг авран хамгаалсан байна. Нийт дуудлагын 62 нь гал түймэр, 16 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол байгаа бөгөөд цахилгаан шатны хонгилд нэг хүн унаж нас барж, гурван иргэн гэмтэж бэртсэн осол бүртгэгдсэн хэмээн Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. 

Share:
173

like

dislike

love

funny

angry

sad

wow