Утааны уулзалтад ирээгүй Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-д эмчлүүлж явна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх утааны асуудлаар өнөөдөр холбогдох албаныхантай уулзалт хийсэн. Энэ уулзалтад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ирээгүй билээ. Харин цахим орчинд Ерөнхий сайдыг БНСУ-д хамрын хагалгаанд орж буй гэх мэдээлэл гарсан. Энэ тухай Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийнхэн "Ерөнхий сайд айлчлалаа дуусгаж ирээд Солонгос Улс руу явсан нь үнэн. Гэхдээ бид хувь хүний эрүүл мэндийн асуудлыг мэдээлэх боломжгүй" гэсэн хариу өглөө.