Монгол гимнастикчид тавдугаар байрт шалгарлаа
ЕКАТ-2023 фестивальд ШУТИС-ийн Ахлах багш, Олон улсын хэмжээний мастер Г.Ерөөлбат дасгалжуулагчаар удирдуулсан ХШУС-ийн /Хэрэглээний Шинжлэх Ухааны Сургууль/ нэгдүгээр курсын оюутан Э.Энхдалай, Г.Марал, Олон улсын шүүгч Т.Болор нар оролцож, багийн дүнгээр тавдугаар байрт шалгарчээ.
Тэмцээнд 11 орны 18 их сургуулийн 36 багийн тамирчид өрсөлдсөн бөгөөд тамирчид 4 хэрэглэлийн буюу цагариг, булав, бөмбөг, туузтай 8 дасгалын нийлбэрээр тавдугаар байрт шалгарсан байна.