Архангай аймгийн 2-дугаар сургуулийн сурагчаа зодсон багшийн хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэллээ
Архангай аймгийн 2-дугаар сургуулийн сурагчаа зодсон багшийн бичлэг өчигдөр цахим орчинд тарсан билээ. Тус бичлэгт залуухан багш сурагчаа үсэртэл нь алагдаж, улмаар өшиглөн ангиас гаргаж буй нь харагддаг. Энэ хэрэг 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдөр буюу өчигдөр гарсан байна. Багшийн энэ үйлдэлд олон нийт дургүйцэж байгаа бөгөөд багшид хариуцлага тооцохыг шаардаж байгаа юм. Хэргийг тус аймгийн цагдаагийн газраас шалгаж эхэлсэн байна. Сурагчийн ар гэрийнхэн багшийн гаргаж буй авирыг бичлэгээс хараад гомдолтой гэдгээ сургуулийн захиргаанд илэрхийлжээ. Багшийг М гэдэг аж.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар дээрх явдал нэг сургуулийн хоёр багшийн хоорондын таагүй харьцааны улмаас үүдсэн аж. Нэг багш нөгөө таарамжгүй харилцаатай багшийнхаа "хүүхдийг үзэг, балгүй ирлээ" гэх шалтгаанаар зодож, дарамталсан байна гэх мэдээлэл байна. Бид энэ талаар эргэн мэдээллэх болно.